“Тоонот”-ын Дээгий өнгөрсөн жил ашиг олоогүй гэж арын албаныхан, аристуудын цалинг өгөлгүй “мурьжээ”

“Тоонот”-ын Дээгий өнгөрсөн жил ашиг олоогүй гэж арын албаныхан, аристуудын цалинг өгөлгүй “мурьжээ”

Энэ зуны онцлох шоу тоглолтуудын нэг “Тайга” фестиваль Хөвсгөлд бус Булган аймагт болохоор болсон нь сошиал орчинд хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Өнгөрсөн жил Хөвсгөлд тун амжилттай болсон “Тайга” фестивалийг “Тоонот” продакшны Дээгий буюу Э.Дэлгэрмөрөн зохион байгуулсан байдаг. Анх удаа “Тайга” фестивалийг зохион байгуулсан тэрээр гадаад, дотоод жуулчдыг татаж, наадмын их амралтаар Хөвсгөл нутгийг аялал жуулчлалын гол бүс болгож байв.

Гэвч тоглолт дууссаны дараа “хар ууттай билетээ алдчихсан учраас үзэгчид тоглолтыг үнэгүй үзэж, ямар ч ашиг олоогүй” гэснээр тоглолтод оролцсон зарим уран бүтээлчид, зохион байгуулагчид болоод нутгийн удирдлагынханд өгөх ёстой цалин, мөнгөө өгөөгүй байна.

Тухайн үед Хөвсгөл нутгийн зохион байгуулагчдын зүгээс олон нийтэд шуугиан тарихгүй, учраа олох гэж харзнасаар 1 жилийн нүүр үзэж буй нь энэ аж. Эл асуудлаа шийдээгүй Дээгий зун болмогц “Тайга” фестивалиа дахин зохион байгуулах товоо дур мэдэн зарласан байж. Харин “Ice top” хамтлаг тэргүүтэй зарим уран бүтээлчид Хөвсгөл нутгийн удирдлагуудыг “Хөх баавгай” фестиваль санаачлахыг уриалсан байна. Одоогоор “Хөх баавгай” фестивальд Ардын жүжигчин С.Жавхлан, Ice top, Digital, Desant, Big Gee, OZ зэрэг уран бүтээлчид оролцох аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026