Дэлхийг гайхшруулж буй хөлбөмбөгийн амьд домог Лионель Месси 39 нас хүрлээ

Дэлхийг гайхшруулж буй хөлбөмбөгийн амьд домог Лионель Месси 39 нас хүрлээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-нд Аргентины домогт хөл бөмбөгчин Lionel Messi 39 нас хүрч байна.

Тэрээр 1987 оны 6-р сарын 24нд Аргентины Росарио хотод айлын гурав дах хүүхэд болон мэндэлжээ. Бага насандаа Росарио хотод ажилчин ажилчин ангийн дүүрэгт өссөн бөгөөд өдөржин ах нар болон үеэлүүдтэйгээ хөл бөмбөг тоглодог байжээ. Анх 4 настайдаа Newell’s old boys гэх хөл бөмөгийн хүүхдийн академид бүртгүүлж, 17 настайдаа Барселонагийн үндсэн багт албан ёсоор орж анхны тоглолтоо 2004  онд эхэлж байв.

Ихэнх тамирчид энэ насанд зодог тайлсан байдаг бол Месси эсрэгээрээ дэлхийн хамгийн том тайзан дээр дахин түүх бүтээж байна. Тэрээр одоо АНУ-ын Inter Miami CF багт тоглож байгаа бөгөөд 2026 оны ДАШТ-нд Аргентины шигшээг ахлан оролцож буй. Месси энэ удаагийн тэмцээнд оролцсоноор хөл бөмбөгийн түүхэнд зургаа дахь удаагаа ДАШТ-нд тоглосон анхны эрэгтэй тоглогчдын нэг болсон юм. Сүүлийн тоглолт дээр Австрийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулснаар ДАШТ-ээр нийт 18 гоол оруулж түүхэн дэх бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд бичигдэж шинэ амжилт тогтоогоод байна. 2022 онд Катарын ДАШТ-д түрүүлсний дараа олон хүн түүнийг шигшээ багаас зодог тайлна гэж бодож байсан. Гэвч Месси дахин эргэн ирж, дэлхийн аваргын цомоо хамгаалах зорилготойгоор талбайд гарсаар байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026