Залуу үеийн бөхчүүд дундаас хамгийн их анхаарал татдаг тамирчдын нэг бол Улсын арслан Б.Орхонбаяр. Өндөр нуруу, сүр хүч, спортлог төрх, даруу төлөв зан чанараараа тэрбээр бөх сонирхогчдоос гадна Азидаа танигдсан “од” болоод буй. 24 насандаа Улсын арслан цол хүртэж, үндэсний бөхийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон тэрээр дэлхийн тансаг автомашины брэнд Mercedes-Benz-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, шинэ нүүр царайгаар сонгогджээ.

Мөн Азийн хамгийн нэр хүндтэй фитнесс, бие бялдрын реалити төслүүдийн нэг болох Physical: Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож, хүч чадал, тэсвэр хатуужлаа дэлхийн үзэгчдэд харуулсан билээ. Спортын амжилт, олон улсын телевизийн шоу, дэлхийн брэндийн сурталчилгаа гээд Б.Орхонбаярын замнал улам бүр тэлсээр байна. Бөхийн дэвжээн дээр хүч чадлаараа үнэлэгддэг байсан залуу арслан одоо имиж, нөлөөлөл, манлайллаараа ч олны анхаарлыг татах болжээ.

Сэтгэгдэл байхгүй байна