Ш.Энхийн-Одын мөрөөдөл биелэхэд ганцхан алхам үлдлээ

Ш.Энхийн-Одын мөрөөдөл биелэхэд ганцхан алхам үлдлээ

Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн тод төлөөлөл, МУГТ Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од бага наснаасаа мөрөөдөж ирсэн зорилгодоо алхам алхмаар ойртсоор байна.

Тэрээр 2026 оны NBA драфтад нэрээ албан ёсоор өгч, дэлхийн хамгийн өндөр түвшний лигт хүч сорих боломжийн төлөө өрсөлдөх гэж байна. Ш.Энхийн-Одын хувьд энэ амжилт бол ганц өдрийн аз биш. Хүүхэд байхаасаа NBA-д тоглох мөрөөдлөө зорилго болгон өдөр бүр хөдөлмөрлөж, ур чадвар, сахилга бат, тэсвэр тэвчээрээрээ өнөөдрийн түвшинд хүрсэн юм. Түүний авьяас чадварыг NBA-ийн багууд ч анзаараад эхэлжээ. Одоогоор Орландо Мэжик, Милоко Бакс, Лос Анжелес Лейкерс, Даллас Маверикс, Мемфис Граззилс гэсэн 5 багийн бэлтгэлд хамрагдаад байгаа нь драфтын өмнөх хамгийн чухал үнэлгээний нэг болоод байна.

Монгол улсаас NBA-д тоглох түүхэн боломж ийнхүү ойртож байна. Хэрэв Энхийн-Од сонгогдвол тэр зөвхөн өөрийн мөрөөдлийг биелүүлэхээс гадна Монголын сагсан бөмбөгийн хөгжилд шинэ хуудсыг нээж, олон мянган залууст боломж бий гэдгийг харуулах түүхэн үйл явдал болох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026