АЖ С.Жавхлан Хөвсгөлд “Хөх баавгай” фестивальд тоглолт хийхээр болж “Тайга” цуцлагджээ

АЖ С.Жавхлан Хөвсгөлд “Хөх баавгай” фестивальд тоглолт хийхээр болж “Тайга” цуцлагджээ

Энэ зун хөдөө орон нутагт олон “шидээвэр” тоглолтууд болж алдартнууд бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар байгаа. АЖ С.Жавхлан Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо “Хөх баавгай” фестивалийн үеэр бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон.

Цуутай Ардын жүжигчин өмнө нь Дархан хотод тоглож стадионыг шүүмжлэн чимхээд авсан. Тийм л амбицтай дуучин даа. Таалагдахгүй бол тасхийтэл хэлчихэж байгаа юм. Тэгвэл “Тайга” фестиваль Хөвсгөлд тун амжилттай болж байсан ч цоо шинэ “Хөх баавгай” фестивальтай өдөр нь давхцаад байсан билээ. Ардын жүжигчин С.Жавхлангийн бүрэн хэмжээний тоглолттой тус фестиваль давхацсан нь аймгийн хэмжээний асуудал болжээ. “Тайга” Хөвсгөлд огт болохгүй болсон бөгөөд Булган аймагт хийгдэхээр болжээ. Энэ хэний буруу бас хэний амбиц вэ? С.Жавхлан өдөр давхацлаа гээд өөр фестивальд үзэгчдээ алдах хэмжээний дуучин биш. Жил бүр хамгийн их аялагчид гадна дотноос очдог Монголын Швейцарь Хөвсгөл аймагт том фестиваль давхацсан ч үзэгчид үзэхээ сонгоод үзчих байсан байлтай. Хэрүүлийн алим шидэгдэх нь ч шидэгдлээ шүү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026