HBO-ийн алдарт “Euphoria” цувралын Кесси буюу Sydney Sweeney хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг ч гэлээ дэлгэцэн дээрх дүрээсээ дутахааргүй хайрын түүхийн эзэн болоод байна.
28 настай Sydney Sweeney нь “Euphoria”, “Anyone But You”, “Immaculate”, “Madame Web” зэрэг бүтээлүүдээрээ нэр хүндээ өсгөсөн. Ялангуяа“Euphoria”-д бүтээсэн эмзэг атлаа ээдрээтэй Кессигийн дүр нь түүнийг шинэ үеийн секс бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлдог. Харин түүний шинэ найз залуу болох Scooter Braun бол хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий менежерүүдийн нэг. Тэрээр Justin Bieber, Ariana Grande, Demi Lovato зэрэг оддыг дэлхийд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байв.
Хосуудын харилцааны тухай цуурхал анх 2025 онд Jeff Bezos болон Lauren Sánchez нарын Италид болсон тансаг хуримын үеэр гарч эхэлсэн. Тухайн үед тэднийг зүгээр л найзууд гэж тайлбарлаж байсан ч удалгүй хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцох болжээ.
Сүүлийн саруудад Sydney болон Scooter нар хамтдаа аялж, спортын тэмцээн үзэж, олон нийтийн өмнө тэврэлдэж, үнсэж байгаагаар ил тод харагдах болсон нь тэдний холбоо улам бат бөх болж буйг илтгэж байна. Сонирхолтой нь, Sydney Sweeney сүйт залуу Jonathan Davino-оосоо салсны дараахан Scooter Braun-тай дотноссон гэх мэдээлэл бий.




Сэтгэгдэл байхгүй байна