К-попын дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг Aespa дахин нэгэн амжилтын хуудсыг нээлээ. Тэдний шинэ уран бүтээлийн “LEMONADE” энэ долоо хоногийн Soompi хөгжмийн чартад хоёр долоо хоног дараалан №1 байрыг хадгалж, дэлхийн хөгжмийн зах зээл дэх нөлөөгөө батлан харууллаа.
2020 онд SM Entertainment-аас төрөн гарсан aespa нь Карина /Karina/, Жизель /Giselle/, Винтер/Winter/, Ниннин/Ningning/ гэсэн дөрвөн гишүүнтэй. Бодит болон виртуал ертөнцийг хослуулсан өвөрмөц контент, хүчирхэг хоолой чадварлаг өнгө аясаар тэд богино хугацаанд К-попын тэргүүлэх хамтлагуудын нэг болсон юм.
Aespa-ийн нэрийг дэлхий дахинд таниулсан анхны том хит нь 2021 онд гарсан “Next Level” байлаа. Энэхүү дуу нь Солонгосын хөгжмийн чартуудад олон сарын турш дээгүүр бичигдэж хамтлагийн карьерыг шинэ түвшинд гаргасан. 2024 оны “Supernova” дуу нь олон улсын хэмжээнд жилийн шилдэг дууны шагналыг хүртэн, хамтлагийн хамгийн том хит дууны нэг болсон билээ. Харин энэ удаагийн “LEMONADE” нь aespa -ийн хоёр дахь бүрэн хэмжээний цомгийн гол дуу бөгөөд амьдрал чамд лимон өгвөл нимбэгний ундаа хий гэсэн санааг орчин үеийн электрон бүжгийн хэмнэлтэй хослуулжээ. Тус бүтээл нь гарсан даруйдаа iTunes чартыг тэргүүлж, өндөр борлуулалт үзүүлсэн байна.

![]()
Сэтгэгдэл байхгүй байна