Хоёр жилийн хугацаанд 90+ сая төгрөгийн урамшуулал аль нэг байгууллагын ТУЗ-д багтан авч байсан НИТХ-ын төлөөлөгчдийн санхүүгийн давхар дээл тайлагдлаа.
Иргэдээ төлөөлнө гэж сонгогдсон ч тэд л өнгө засаж иргэд нь бүрсгэр хар цагаан зураг шиг амьдралтай хэвээрээ байсаар байгаа нь нууц биш. НИТХ-ын бүх төлөөлөгчдийн давхар эрхэлдэг ажил авдаг урамшуулал задарсан нь чухал үйл явдал байлаа. Одоогоор 45 төлөөлөгчөөс 4 хүн ТУЗ-аас гарах хүсэлтээ өгсний дотор бүсгүйчүүдээ Л.Хосбаяр Б.Ану-Үжин нар байна. Тэд тухайн байгууллагын ТУЗ-аас гарч болно. Гэхдээ өмнөх авсан урамшууллын мөнгөө буцааж өгч гарах уу өгөхгүй гарах уу? Гарснаар ард түмэнд яг ямар ашигтай вэ? Зүгээр л нэрээ цэвэрлэх гэж нүглийн нүдийг гурилаар хуурч байна уу сонирхолтой л юм. Үлдсэн 41 төлөөлөгч энэ амтат урамшууллаа авч үлдэх татгалзах эсэх сонирхол татаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна