"Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр олонд танигдсан, жүжигчин, мисс Б.Бадамцэцэг нь А.Алтаншагай гэх залуутай 2014 оны 8-р сарын 25-ны өдөр Монгол Шилтгээнд хуримаа хийж, гал голомтоо бадраасан. Хоёр хүүхэдтэй хосууд одоо тус тусын зам мөрөө хөөсөн.

Б.Бадамцэцэг миссүүд дундаас хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хамгийн их зохион байгуулдаг бөгөөд шүдний эмч мэргэжлээ нэр төртэй авч явсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөх болсон. Миссүүдээс Төрийн ордонд ажиллаж байгаа цор ганц бүсгүй тэр бөгөөд боловсрол мэдлэг хүмүүнлэгийн үйлс нь үлгэрлэл үзүүлэхүйц байсан гэсэн үг. Миссүүд арга хэмжээний сувенир байдаг цаг ард хоцорчээ. Бид та бүхэнд мисс бүсгүйн хуримын нандин агшнуудыг хүргэж байна. Ардчилсан нийгэмд хүн хэдэн ч удаа хуримлаж салж болно. Эрчүүд хуримлаад салахаар нэр хүндтэй, эрэлттэй. Бүсгүйчүүдийн салалтад манайхан одоо ч таатай ханддаггүй хэвээр.


Сэтгэгдэл байхгүй байна