Охид бүсгүйчүүдийн “краш” Улсын аварга О.Хангай “рекламын мангас” болсноо баталж, “Говь”-ийн нүүр царай болов.
Бөхчүүдээс өмнө нь П.Бүрэнтөгс аварга реклам баздагаараа илүүрхдэг байсан бол энэ удаад О.Хангай аварга удаалж, маркетингийн менежерүүд дунд эрэлттэй болжээ. Тэрээр өмнө нь гэр бүлээрээ “Bagro” брэндийн реклам, артист ThunderZ-ын тоглолтын сурталчилгаанд тоглосон гээд бусад бөхчүүдээсээ илүү царайгаа “зарах” болжээ. Түүний хувьд 2026 он гарснаас хойш Сар шинийн барилдаан, Мобиком группийн 30 жилийн ойн барилдаан, МАН үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ойд зориулсан барилдаан зэрэгт түрүүлсэн амжилттай байгаа. Бөхчүүдийн чансаанд 8300 оноотойгоор 6-д эрэмбэлэгдэж буй тэрээр энэ жилийн наадамд хэрхэн онцгойрох нь олон нийтийн анхаарлыг татсан хэвээр буй. Сонирхуулахад нэр хүнд нь зөвхөн спортын талбараар хязгаарлагдахаа больсон О.Хангай аварга саяхан Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ.



Сэтгэгдэл байхгүй байна