УИХ- ын гишүүн асан С.Дэмбэрэл 70 насандаа таалал төгслөө

УИХ- ын гишүүн асан С.Дэмбэрэл 70 насандаа таалал төгслөө

Самбуугийн Дэмбэрэл нь Монгол улсын парламент, эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй, нийгмийн зүтгэлтэн юм.

С.Дэмбэрэл нь 1956 онд Улаанбаатар хотод мэндэлж, 1963-1973 онд Нийслэлийн 33-р дунд сургууль, 1978-1981 онд МУИС-ийг Эдийн Засгийн Факультетаар төгсжээ.

Ажилласан байдал:

-1981-1984 онд Комплекс импорт нэгдэлд Нягтлан бодогч,

-1984-1990 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

-1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээны ахлах ажилтан,  

1997 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал,

1997-2012 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга,

2012-2016 онд иргэний зориг намаас Монгол Улсын Их Хуралд сонгогдож гишүүнээр ажилласан байна.

Тэрээр 2000 онд Алтангадас одон, 2005 онд Гавьяат эдийн засагч, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнуулжээ.

Түүний гэр бүл, найз нөхөд, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026