"Талын салхи", Отгонтэнгэр хайрханы тахилга хүний амины төлөөстэй өнгөрөв

Хайрханд сүслээд буцах замдаа амиа алдана гэж хэн төсөөлөх билээ. "Гаалийн" Х.Баатар агсны араас эмгэнэн гашуудсан өдөр болж байна. Отгонтэнгэр хайрханыг тахихад үе үеийн ерөнхийлөгчид өөр өөр түүх үлдээсэн юм билээ. Сэтэрлэсэн морины үйл хөдлөлөөс тухайн хүн яаж явах шийдэгддэг. У.Хүрэлсүх ерөнхийлөгч дээр морь сайхан тогтуун байгаа нь олны сэтгэлийг тайвшруулсан. Гэвч бүх зүйлийн төгсгөлд осол гарч Х.Баатар агсан өөд боллоо. Ер нь бид тахилгаа яг зөв хийсэн үү? Эсвэл тахих биш талхилаад хилэгнүүлээд байна уу? Бөөндөө цуглах бүрт эрдэнэт хүний амь эрсдээд байгаагаас харахад таатай бус байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026