"Монгол" театрын уран бүтээлчид албан ёсны эрхтэйгээр "Love letters" романтик жүжгийг анх удаа Монголын театрын тайзнаа амилуулахаар болсон. Тодруулбал "Love letters" жүжгийн гол дүрийг эл театрын жүжигчин Н.Баярмаа, МУГЖ С.Болд-Эрдэнэтэй хамтран бүтээхээр танилцуулгаа ч хийгээд амжсан байдаг. Энэ нь тус театрын хоёр дахь уран бүтээл бөгөөд эхнийх нь "Клеопатра" түүхэн жүжиг байв. Тэгвэл хавар нээлтээ хийнэ гэсэн тэд жүжгээ хойшлуулжээ. Харин гол дүрийг бүтээх жүжигчин Н.Баярмаа дараагийн кинондоо тоглохоор болсон байна. Тэрээр Guys хамтлагийн "Сайн уу? Амьдрал минь, Зүрх уучил" кинонд гол дүр бүтээхээр Дархан хотод байгаа аж.
Жүжигчин Н.Баярмаа “Guys” хамтлагийн “Сайн уу? Амьдрал минь, Зүрх уучил” кинонд гол дүр бүтээнэ
Сэтгэгдэл байхгүй байна