Fashion: Ердөө гурван өдөр, гурван төрх-Кейт Миддлтон 2026 оны зуны өнгийг зарлалаа

Fashion: Ердөө гурван өдөр, гурван төрх-Кейт Миддлтон 2026 оны зуны өнгийг зарлалаа

Уельсийн гүнж Кейт сүүлд оролцсон гурван том арга хэмжээгээрээ 2026 оны зуны хамгийн онцлох загвар, онцлох өнгөөр гоёлоо. Тухайлбал "Trooping the Colour"-оос хойш Кейт Миддлтон цайвар хөх (Trooping the Colour), зөгийн бал шаргал (Order of the Garter), тод шар (Royal Ascot) өнгийн хааны хэв маягийг хадгалсан төрхүүдээр гангарав. Түүний хувцаслалт тэр даруй viral болж, тренд үүсгэдэг. Энэ удаад ердөө гурван арга хэмжээн дээр өмссөн гоёлуудаараа 2026 оны тренд өнгийг хүчтэй илэрхийлээд амжив. 

Тэрээр:

1. Trooping the Colour 2026 (6-р сарын 13)

  • Цайвар хөх өнгийн Catherine Walker пальто-хэлбэрийн даашинз
  • Ижил өнгийн Philip Treacy өргөн хүрээтэй малгай
  • Irish Guards-ын энгэрийн тэмдэг
  • Cassandra Goad брэндийн сувдан ээмэг
  • Цагаан өндөр өсгийт

2. Order of the Garter Service (6-р сарын 15)

  • Британийн дизайнер Patrick McDowell-ийн захиалгаар урласан зөгийн бал шаргал өнгийн пальто-даашинз
  • Өргөн хүрээтэй крем өнгийн малгай
  • Крем өнгийн өндөр өсгийт
  • Тогтвортой үйлдвэрлэсэн англи торгон материалаар хийгдсэн онцгой загвар

3. Royal Ascot 2026 (6-р сарын 17)

  • Тод шар өнгийн Roksanda Brigitte даашинз
  • Ижил өнгийн малгай (Jane Taylor эсвэл JT Millinery)
  • Princess Diana-гийн өмчилж байсан гурван эгнээ сувдан бугуйвч
  • Хатан хаан II Элизабетын алмаазан унждаг ээмэг
  • Беж өнгийн Gianvito Rossi өсгийт
  • Anya Hindmarch гар цүнхээр гоёжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026