Холливудын хамгийн даруухан атлаа хамгийн хайртай хосуудын нэг болох жүжигчин Zendaya болон Tom Holland нар олон жилийн турш хувийн амьдралаа олны нүднээс хол байлгасан. Тэдний “Spider-Man” киноны зураг авалтын талбай дээр эхэлсэн нөхөрлөл нь хайр болж, улмаар сүй тавьж, дараа нь гэр бүл болсон тухай мэдээлэл фэнүүдийнх нь анхаарлыг татсаар байв. Тэгвэл тэд албан ёсоор гэр бүл болсноо зарлалаа.
Zendaya, Tom Holland нар анх 2017 онд “Spider-Man: Homecoming” киноны зураг авалтын үеэр танилцаж байв. Кинонд Питер Паркер болон MJ-ийн дүрийг бүтээсэн тэд анх харилцаагаа “сайн найзууд” хэмээн тайлбарлаж байсан удаатай.
Гэсэн ч 2021 оны долоодугаар сард Лос Анжелест автомашиндаа үнсэлцэж буй гэрэл зураг нийтэд цацагдсанаар тэдний харилцаа албан ёсоор ил болсон юм. Өдгөө Zendaya, Tom Holland нар Холливудын хамгийн тогтвортой, үлгэр жишээ хосуудын нэгт тооцогдож байгаа бөгөөд карьерынхаа оргил үед ч бие биенээ дэмжин, хувийн амьдралаа хэвлэлээс ангид авч явахыг эрхэмлэсээр байна.


Сэтгэгдэл байхгүй байна