G-Dragon Nike-тай хамтран БНСУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн хувцсыг танилцууллаа

G-Dragon Nike-тай хамтран БНСУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн хувцсыг танилцууллаа

K-pop-ын супер од G-Dragon дэлхийн спортын тэргүүн брэнд Nike-тай хамтран Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн шигшээ багийн ДАШТ-д зориулсан шинэ коллекцыг танилцууллаа.  

Шинэ цуглуулга нь Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн өнгө төрхийг орчин үеийн гудамжны загвартай хослуулсан бөгөөд цамц, хүрэм, футболка, спорт хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс бүрджээ. Албан ёсны зураг цацагдсан даруйдаа сошиал сүлжээнд сая сая хандалт авч, фенүүдийн дунд хамгийн их яригдаж буй загвар болж байна.  

G-Dragon нь зөвхөн K-pop урлагийн төдийгүй Азийн загварын ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж үнэлэгддэг. Тиймээс түүний оролцсон коллекц бүр худалдаанд гармагцаа богино хугацаанд дуусдаг уламжлалтай. Тэдний хамтын ажиллагаа нь зөвхөн хөл бөмбөг сонирхогчид бус, G-Dragon-ы олон сая фен болон загварын сонирхогчдыг нэг дор татах зорилготой аж. G Dragon-ы энэ удаагийн төсөл түүний хувьд 2026 оны хамгийн онцлох сурталчилгаа боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026