Кристофер Ноланы “The Odyssey” киноны тасалбар 24 цагийн дотор 28 мянга зарагдаж рекорд эвдлээ

Кристофер Ноланы “The Odyssey” киноны тасалбар 24 цагийн дотор 28 мянга зарагдаж рекорд эвдлээ

Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланы ээлжит бүтээл “The Odyssey” кино дэлгэцэд гарахаасаа өмнө кино ертөнцийн анхаарлыг татаад байна. Тус кино нээлтээ хийхэд бүтэн жил орчим хугацаа үлдсэн ч дэлхийн кино сонирхогчид хэдийнээ суудлаа захиалжээ. Тухайлбал Их Британийн хамгийн том IMAX кино театрт болох  BFI IMAX-ийн урьдчилсан борлуулалтын түүхэн дэх дээд амжилтыг эвдэж ердөө 24 цагийн дотор 28 мянган тасалбар борлуулсан байна.

Энэхүү үзүүлэлт нь зөвхөн Ноланы бүтээлд үзэгчид ямар өндөр хүлээлттэй байгааг төдийгүй, IMAX форматаар кино үзэх эрэлт сүүлийн жилүүдэд хэрхэн өссөнийг харууллаа. Өмнө нь түүний “Oppenheimer” кино дэлхий даяар IMAX танхимуудыг дүүргэж, өндөр орлого олсон билээ. “The Odyssey” нь эртний Грекийн суут найрагч Гомерын мөнхийн сонгодог туулиас сэдэвлэсэн бөгөөд Троягийн дайны дараа эх орондоо буцахын төлөө арван жил тэмцсэн баатар Одиссейн адал явдлыг орчин үеийн кино технологиор дахин өгүүлэх юм.

Киноны гол дүрд Мэтт Дэймон тоглож байгаа бол түүнтэй хамт Зендея, Том Холланд, Энн Хэтэуэй, Роберт Паттинсон, Лупита Нионго, Шарлиз Терон зэрэг Холливудын шилдэг жүжигчид нэг дор цугларсан нь үзэгчдийн сонирхлыг улам бүр өдөөгөөд буй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026