Zendaya шинэ киноныхоо нээлт дээр Christian cowan брэндээр гоёжээ

Zendaya шинэ киноныхоо нээлт дээр Christian cowan брэндээр гоёжээ

Холливудын it girl Zendaya энэ онд 6 том уран бүтээлд тоглож, тус кинонууд нь нээлтээ хийсээр буй. Он гарснаас хойш түүний гол дүр бүтээсэн Drama, Euphoria кинонууд нь тун амжилттай нээлтээ хийж, үзэгчдийн дунд ч үнэлгээ өндөр байгаа юм. Харин энэ удаад ээлжит шуугиан тарих бүтээл болох Spider man: Brand New Day киноны сурталчилгааны ажилдаа шамдаж, Испанийн Мадрид хотноо эхний нээлтдээ оролцжээ.  

Уг нээлтдээ Zendaya, найз залуу Tom holland-ын хамтаар хар болон улаан өнгийн хувцсаар ижилсэж, олны анхаарлыг татлаа. 

Сүүлийн саруудад хосуудыг гэрлэсэн байж магадгүй гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гараад буй. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээний үеэр Zendaya-гийн гар дахь бөгж дахин олны анхаарлыг татав. 

Сонирхуулахад “The Drama” киноны нээлтийн үеэр Zendaya Louis Vuitton-ийн өндөр үнэтэй даашинз өмсөж “minimal luxury” хэв маягийг тод илэрхийлсэн загварын сонголт хийжээ. Харин энэ удаагийн киноны арга хэмжээнд зориулж Christian Cowan брэндийн Fall/Winter 2026 коллекцийн хар даашинз, Christian Louboutin брэндийн өндөр өсгийт, Tiffany & Co. брэндийн үнэт эдлэл, Rolex цагаар гангарчээ. Түүний энэ look нь 10,000–25,000 ам.долларын үнэ хүрэх аж.

Харин Tom Holland Jacquemus брэндийн хар костюм, улаан өнгийн цамц, хар өмд, хар хүрэмтэй минимал стилийг бүрдүүлж, Patent leather Chelsea брэндийн гутлаар гангарсан байна. Тэдний шинэ кино 2026 оны долоодугаар сарын 31-нд нээлтээ хийх юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026