“ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН” киногоор олны сэтгэлд хоногшсон жүжигчин Ким Сын Үгийн тухай баримт

“ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН” киногоор олны сэтгэлд хоногшсон жүжигчин Ким Сын Үгийн тухай баримт

Тэртээ 2001 онд БНСУ-ын “Зочид буудлын эзэн” кино монголчуудыг байлдан дагуулж, хайр дурлал, ээдрээт адал явдлаараа үзэгчдийн зүрх сэтгэлийн утсыг хөндөж байсан нь саяхан мэт тод санагдах шиг. Одоогоос 25 жилийн өмнөх үйл явдал, дурсамж хөглөх тус кино дахин дэлгэцнээ гарч буй. Киноны гол дүрүүд болох бидний мэдэхээр царайлаг Чан Ву, түүний дурлалт бүсгүй Со Жин Ёны дүрд тоглосон Сон Юн А, зочид буудлын менежер Хан Тэ Жүний дүрд тоглосон Ким Сын Ү, зочид буудлын эзний охин Юн Хи Ёны дүрд тоглосон Сон Хэ Гё нар кино гараад 25 жил болсон ч яг л тэр хэвээр, мөнхийн залуу тодотголын эзэд болжээ.

Тэгвэл энэ удаад зочид буудлын менежер Хан Тэ Жүний амьдралын түүхийг сонирхуулъя.

БНСУ-ын жүжигчин Ким Сын Ү 1969 оны 2-р сарын 24-нд Сөүл хотод төрсөн. Өдгөө 57 настай. Тэрээр Сөүлийн урлагийн дээд сургуулийг театр, жүжигчний мэргэжлээр төгсжээ. Анх 1990-ээд онд кино уран бүтээлд тоглож байсан ч олонд хамгийн их хүрч танигдсан нь “Зочид буудлын эзэн” кино юм. Харин 2009 онд “Гэрийн эзэгтэйн хатан хаан” (Queen of Housewives) кинонд тоглосон нь Ким Сын Ү тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй оддын нэг болж чаджээ. Дараа нь “Queen of Reversals”, “Гэр бүл” (My Husband Got a Family) зэрэг бүтээлүүд нь дараалан хит болж түүнийг “Рейтингийн хатан хаан” гэх хочтой болгов.

Ялангуяа 2012 онд гарсан “Гэр бүл” кино Солонгост үзэгчдийн рейтинг 50 хувийг давж, тухайн жилийн хамгийн өндөр үзэлттэй драмын нэг болсон нь Ким Сын Ү-ийн карьерын оргил амжилтуудын тоонд ордог.

Түүний амжилтын цаана дэлгэцийн дүрээс дутахгүй сонирхолтой хайрын түүх бий. Ким Сын Ү жүжигчин Ким Нам Жутай 2005 онд гэрлэсэн бөгөөд тэд 25 жилийн турш хамт амьдарч, Солонгосын урлагийн ертөнцийн хамгийн тогтвортой гэр бүлүүдийн нэгээр нэрлэгдсээр буй.

Алдарт хосууд 2005 оны тавдугаар сарын 5-нд Сөүл хотын Sheraton Grand Walkerhill зочид буудлын Виста танхимд өргөн дэлгэр хуримаа хийж байжээ. Тэдний анхны охин 2005 оны арваннэгдүгээр сарын 2-нд төрсөн бол хүү нь 2008 оны гуравдугаар сарын 5-нд мэндэлсэн байна. Тэрээр олон ярилцлагадаа “хамгийн том амжилт бол шагнал биш, гэр бүл” гэж хэлсэн нь бий.

Харин түүний эхнэр Ким Нам Жү нь Солонгостоо мөн адил нэр хүндтэй жүжигчин ба 1994 онд “Miss Korea” тэмцээнд түрүүлж жүжигчний карьераа эхлүүлж байжээ. Түүнийг олонд илүү таниулсан кино бол 2018 онд гарсан “Манан” (Misty) кино юм. Тэрээр тус кинонд нэр хүндтэй хөтлөгч Го Хэ Раны дүрийг бүтээжээ. Энэ кинонд Ким Нам Жү өмнө нь бүтээж байсан романтик дүрүүдээсээ тэс өөр, хатуу ширүүн, амбицтай эмэгтэйн дүрээр үзэгчдийг байлдан дагуулсан байна. Киноны дараа олон шүүмжлэгч түүнийг “нас ахих тусам улам хүчирхэг жүжигчин болж байна” хэмээн магтаж байв. Ким Нам Жү жүжигчнээс гадна телевизийн салбарт нэвтрүүлэгч хийдэг чадварлаг нэгэн.

Өдгөө хос хоёр урлагийн салбартаа тун амжилттай явж буй. Ким Нам Жү өөрийн гэсэн энтертайнменттай болж, 2024 онд “Wonderful World” драмын гол дүрд тоглон жүжигчний карьераа идэвхтэй үргэлжлүүлж байгаа аж. Тэд хувийн амьдралаа олон нийтээс нууцалдаг ч эв найртай, тогтвортой байдлаараа Солонгосын шоу бизнесийн хамгийн үлгэр жишээ гэр бүл хэмээн нэрлэгддэг байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026