Хип хопын домог Tupac Shakur энэ өдөр мэндэлжээ

Хип хопын домог Tupac Shakur энэ өдөр мэндэлжээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр дэлхийн хип хоп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Tupac Shakur мэндэлж байжээ.

Tupac Shakur нь 1971 оны 6-р сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн бөгөөд  20-р зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн уран бүтээлч, Хар Америкийн нэр хүндтэй улс төрийн зүтгэлтэн байсан. Тэрээр дэлхий даяар 75 сая гаруй пянз борлуулж, хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Шакурын зарим хөгжим нь нийгмийн шударга бус байдал, улс төрийн асуудал, Африк гаралтай америкчуудын гадуурхагдсан байдлыг хөндсөн байдаг. Тэрээр 1990 онд анхны “2Pacalypse Now” дуугаа гаргаж дебютээ хийснээр амжилттай уран бүтээлч болжээ. Цаашлаад “Me Against the World”, “All Eyez on Me” зэрэг цомгуудаараа алдаршиж, Америкийн нийгэм дэх ядуурал, арьс өнгөний ялгаварлал, гудамжны амьдрал зэрэг сэдвийг хүчтэй, ил тод илэрхийлдэг нэгэн байлаа. 

Tupac Shakur 1996 оны  9-р сарын 13-нд АНУ-ын Лас Вегас хотод буудуулсны улмаас 25 насандаа нас барсан. Энэ хэрэг нь тухайн үеийн хип хопын зөрчилдөөн, “East Coast–West Coast” хэмээх өрсөлдөөнтэй холбоотой байсан гэж үздэг олон таамаг байдаг ч эцсийн дүгнэлт, албан ёсны мэдэгдэл гараагүй хэвээр байгаа.

Tupac нас барсан ч түүний уран бүтээл, дуу хоолой өнөөдөр хүртэл хип хоп соёлын хамгийн хүчтэй бэлгэдлүүдийн нэг хэвээр үлдэж, олон шинэ үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайлал болсоор байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026