Дэлхийн аль ч орны гадаад хэргийн сайд том дарга цэрэг ирсэн торохгүй дуржигнуулж ярьчихдаг нүд булаам ганган Гадаад хэргийн сайд манайд байна. Ямар ч өө сэвгүй алхаа гишгээ, амьсгаа хуваарилалт алдахгүй, цэг таслал гээхгүй ярьж байгаа нь бичгийн хэлээр сонсогдох нь бас нэг бахархал. Төрийн хар хүн гэдэг бол төрийн бүсгүй хүний дэг жаяг, ёс журам, эмх цэгцийн хамгийн төгс загвар Б.Батцэцэг болох нь ээ. Үүнээс өмнө эмэгтэй улстөрчдийн банзлын болон хумсны урт, богино үсний тослогжилт, болхи байдал, илүүдэл жин хөндөх сэдэв байлаа.

Нэг л болж өгдөггүй мөртлөө жендерийн тэгш байдал эмэгтэй квотын тоог нэмье ч юм уу дааж давшгүй их хүсэл тэр өнцгөөс ирэхийг яана вэ. Ордонд архиддаг эмэгтэй гишүүд ч байсан юмдаг. Номыг нь сурахгүй ч номчыг нь сур гэдэг. Б.Батцэцэгээс өлгөж авч сурах юм их байна шүү улс төрийн зүтгэлтэн мисс дарга, улс төрд санаархагч хүүхнүүд ээ. Монгол дээлийг яаж утгаар нь ёоз ёозоор нь цэмцгэр өмсөж байгааг л харчих. Дэлхийн аль ч оронд очсон ямар ч үнэтэй брэнд хувцасны дэргэд монгол дээл шиг гоё юм алга. Б.Батцэцэгийн сонголт ч эмх цэгц ч фэшн ч зүгээр л төгс.


Сэтгэгдэл байхгүй байна