Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудыг тодруулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж” шалгаруулалтад АПУ Группийн бүрэлдэхүүний дөрвөн компани шалгарлаа.
Тодруулбал, АПУ ХК 23 дахь жилдээ дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтаж, АПУ Трейдинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, АПУ Дэйри ХХК мөн шилдгээр нэрлэгдэн, группийн хэмжээнд эдийн засагт оруулж буй хувь нэмрээ дахин бататгав.
АПУ Групп 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 514.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь өдөрт дунджаар 1.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйлдвэрлэл, инновацын хөгжлийг тууштай дэмжиж ирсэн АПУ ХК өнгөрсөн онд найман брэндийн 12 шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн Монгол брэндийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлжээ.
Мөн АПУ Дэйри компанийн “Pro+” сүү, “Mont-Yak” шар тос бүтээгдэхүүнүүд олон улсын нэр хүндтэй “Superior Taste Award 2025” шагнал хүртэж, Монгол сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг дэлхийн түвшинд баталгаажуулсан онцлох амжилтыг үзүүллээ. Үүний зэрэгцээ тус компанийн сүүний үйлдвэрийн өргөтгөлийн төсөл хэрэгжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал болон технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргаж байна.
Тогтвортой хөгжлийн хүрээнд АПУ Групп 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ашиглалтад орсноор хоногт 2,814 м³ ус цэвэрлэж, цэвэрлэсэн усны 50-60 хувийг дахин ашиглах боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл байхгүй байна