Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг “ТОП-100” шалгаруулалтад М-Си-Эс Группийн харьяа 11 компани шилдгээр эрэмбэлэгдлээ.
М-Си-Эс Групп сүүлийн таван жилийн хугацаанд нийт 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд зөвхөн 2025 онд 1.2 их наяд төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна.

Тус групп нь тогтвортой ажлын байр бий болгоход тогтмол анхаарч, өнөөдөр 14 мянган үндсэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр байна.
Мөн 2025 онд М-Си-Эс группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 3.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын 6,706 аж ахуйн нэгж, 2,708 хувь хүнээс хийж, үндэсний үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийг дэмжжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 106 тэрбум төгрөгийг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, олон нийтийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар М-Си-Эс Групп өдөр бүр дунджаар 3.3 тэрбум төгрөг, сар бүр 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа бөгөөд шууд бус байдлаар 20 мянга гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна. М-Си-Эс Групп нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлж, тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлсээр байна.

Сэтгэгдэл байхгүй байна