Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Ханбогд кашимер ХХК шалгарлаа.
Ханбогд кашимер ХХК нь 2025 онд Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласан байна. Түүнчлэн малчид, хоршоодтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түүхий эдийн чанар, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэхэд онцгой анхаарчээ.

Тус компани байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон ногоон хөгжлийн зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн байна.
Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэх хүрээнд Япон улсын WHOLEGARMENT® SWG-XR технологид суурилсан, 6,480 м² талбай бүхий 8 давхар оёдолгүй (Seamless) сүлжих шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Энэхүү дэвшилтэт үйлдвэр нь чанар, бүтээмжийг шинэ түвшинд хүргэхээс гадна дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ Монгол ноолуурын тансаг хэрэглээг дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилгоор самнасан ноолуур болон шинэ коллекци, бүтээгдэхүүнүүдээ дотоод, гадаадын зах зээлд амжилттай танилцуулж байна.
Ханбогд кашимер ХХК нь Монголын ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд чанар, тогтвортой хөгжил, инновацид суурилсан үйлдвэрлэлийг цаашид улам эрчимтэй хөгжүүлж, салбарын манлайлагч байгууллагын байр сууриа бататган ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл байхгүй байна