NBA-ийн түүхэнд сүүлийн 8 жил 8 өөр баг аваргалжээ

NBA-ийн түүхэнд сүүлийн 8 жил 8 өөр баг аваргалжээ

Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо NBA- ийн 2025-2026 оны улирал өндөрлөж, New York knicks баг аваргын цомын төлөө лигийн түүхэнд ховор тохиох сонирхолтой үзүүлэлт үргэлжиллээ. Тодруулбал, сүүлийн найман улиралд найман өөр баг аваргалсан нь NBA дахь өрсөлдөөн ямар ширүүн, тэнцвэртэй болсныг харуулж байна.

Нью-Йорк хотын баг олон жилийн хүлээлтийн эцэст оргилдоо хүрч, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Финалын шатанд өрсөлдөгчдөө буулган авч, аваргын цомыг өргөсөн тэд зөвхөн багийнхаа түүхэнд шинэ хуудас нээгээд зогсохгүй NBA-ийн сүүлийн жилүүдэд хамгийн өрсөлдөөнтэй эрэн үеийн бэлэг тэмдэг боллоо гэхэд хилсдэхгүй. Нэгэн үе цөөн хэдэн баг ноёрхож байсан NBA өнөөдөр хэн ч аварга болж чадна гэсэн дүр зураг руу шилжиж байна. Энэ нь багуудын бүрэлдэхүүн, менежмент, залуу тоглогчдын хөгжил, зохион байгуулалт үр дүнгээ өгч байгаагийн илрэл хэмээн онцолж байна.

Сүүлийн найман аваргуудыг харвал:

  • 2026 - New York Knicks
  • 2025- Oklahoma City Thunder  
  • 2024 - Boston Celtics
  • 2023 -Denver Nuggets
  • 2022 - Golden State Warriors  
  • 2021- Milwaukee Bucks
  • 2020 - Los Angeles Lakers
  • 2019 - Toronto Raptors

Ийнхүү NBA-ийн түүхэнд ховор тохиох энэхүү цуврал үргэлжилж, аваргын төлөөх өрсөлдөөн улам тааварлашгүй болж байна. Ирэх улиралд аль баг шинэ түүх бичиж энэ жагсаалтад аль баг шинэ түүх бичиж, нэрээ нэмэх вэ гэдэг нь сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн том хүлээлт үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026