УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон Г.Занданшатар бор халзан хонинуудаас тэс өөр хүн. Гадаад хэргийн сайд байсан ганган жентельмэн улс төрч маань арилгасан сонгино шиг л цэмцгэр. Харин дэргэд нь яваа энэ орчин үеийн хархүү бол түүний хүү З.Алтангэрэл. Багш ламын хайрласан нэртэй хүү одоогоор сингл, тиймээс залуу, өсөж яваа охидтой ээжүүд нүд, чих тавихад гэмгүй. Хаа очиж энэ олон жил төр түшилцэхдээ гэр бүлийнхнээрээ шоудаж байсан удаагүй Г.Занданшатар ноёнтон хувь хүний хувьд ч тулхтай, залуу насны алдаа оноо бага, хийгүй улс төрчдийн нэг гэж магтаж болно. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг ч бий. Сибирийн хус шиг цэх, аавынхаа сайхан бүхнийг авч төрсөн хүү нэгийг танилцууллаа, хүлээн авна уу.
Гранд сэтгүүл, 2017 он, №97
Сэтгэгдэл байхгүй байна