"UFC" группын захирал О.Амартүвшингийн гэргий 2007 оны мисс Г.Гантуяа өнгөрсөн 10 жилд хүмүүнлэгийн үйлс хэрхэн хийж ирснээ зарлав. Жил бүрийн тавдугаар сарын 30-нд төрсөн өдрөөрөө сайн үйлс хийдэг уламжлалтай байжээ.
Мисс бүсгүй 3 ам бүлийг орон гэртэй болгож, Ид шидийн орон 2-т гадаа хүүхдүүдийн бүрэн тоглоомын талбай хандивлан босгож бүрэн угсарч, 21 аймгийн онц сурлагатай хүүхдүүдэд бэлэг хүргэжээ. Мөн Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадууд болон Дарханы "Нарны хүүхдүүд" төвийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн байна. Сайхан бүсгүйчүүд сайн үйлст манлайлсан мэдээ ар араасаа гарч буй нь гэрэл гэгээтэй үйл явдал болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна