“Алтан феми” олон улсын кино наадамд оролцсон уран бүтээлчид шагналаа гардан авлаа

“Алтан феми” олон улсын кино наадамд оролцсон уран бүтээлчид шагналаа гардан авлаа

Болгар улсын Софи хотноо зохион байгуулагддаг эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын түвшинд үнэлж, алдаршуулдаг “Алтан Феми” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, нэр хүндтэй шагналуудыг хүртээд байна. Тус наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид болон бүтээлүүдэд шагналыг ёслол төгөлдөр гардуулан өгч, олон улсын тавцанд эх орныхоо кино урлагийг сурталчилан таниулсан амжилтыг нь онцлон тэмдэглэлээ.

Үүнд:

• “Social Impact” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Д.Галбаяр, Продюсер Хулан “Эмэгтэйн кейс” уран сайхны кино

• “Best Asian Cinematography” шагнал хүртсэн уран бүтээл: Ерөнхий зураглаач Б.Баатар “Хувь заяа” уран сайхны кино

• “Best Historical Drama & Cinematography” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Т.Алтантуяа “Хөх тавилан” уран сайхны кино

• “Golden Mazaalai of the Altan Gobi” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Э.Ган-Очир, Продюсер Ж.Мядагбадам “Их Говийн манаач” баримтат кино

• “Cultural Heritage & Authenticity” шагнал хүртсэн уран бүтээл: Ерөнхий найруулагч Д.Урантуяа “Явуулын хүн Говьд” уран сайхны кино

Олон улсын кино наадамд амжилттай оролцож, Монголын кино урлагийн хөгжил, өв соёлыг дэлхийн үзэгчдэд сурталчилсан нийт уран бүтээлчид, баг хамт олонд халуун баяр хүргэе. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026