Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа, хүүхэн салахаараа айлгадаг бол шагналаа буцаана гэж айлгадаг шинэ моод дэлгэрлээ. Чухам фитнессчин хөдөлмөрч гэгдэн магтуулж шүтүүлж кайфраад байсан П.Шүүдэрцэцэг Улсын аваргын тэмцээнд түрүүлж чадаагүйдээ шүд зуужээ. Шударга бус шүүлт ч тэр тус тэмцээнийг тойрсон хэрүүл угаас тамирчдын дунд байдаг. Гэхдээ тэр нь П.Шүүдэрцэцэг заавал түрүүлэх ёстой гэсэн үг биш.

Улстөрчдийн хэт шүтүүлдэг магтуулж долоолгодог “өвчин” бүх салбарт халджээ. П.Шүүдэрцэцэг түрүүлсэн мэт ойлгогдохоор пост хийж төөрөгдүүлж байгаад бодит үнэн нь илрэхэд ичсэндээ тунив бололтой. Ер нь албатай юм уу? Нэг үе миссийн тэмцээнд мөнгөтэй найз залуутай ерөөсөө мисс биш охид бүсгүйчүүд орж шагналыг нь түүдэг байсан. Миссийн тэмцээн нохойгоо салхилуулж байгаа аятай найз охиноо эрхлүүлдэг талбар биш л дээ. Спорт бол өөр зүйл. Манай олон дагагчтангууд хэдэн лайкдаа бярдаад бүх салбарыг эзэгнэх санаатай бололтой шүү. Нөгөө чи нөхөртөө л эрх гүнж юм байгаа биз өөр хүмүүст бол зүгээр “балай авгай” шүү гэдгийн үлгэр болов.
Сэтгэгдэл байхгүй байна