Өмнөд Солонгосын алдарт хосуудын нэг болох Girls’ Generation хамтлагийн гишүүн Sooyoung болон жүжигчин Jung Kyung Ho нар 14 жилийн харилцаагаа дуусгасан талаар мэдээллээ.
Олон жилийн турш Солонгосын энтертайнмент салбарын хамгийн тогтвортой хосуудын нэгээр нэрлэгдэж ирсэн тэд тус тусын замаар явахаар шийдсэн байна. Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр завгүй ажлын хуваарь болон удаан хугацаанд хамтдаа цаг өнгөрүүлж чадаагүй нь харилцаанд нь нөлөөлжээ.

Jung Kyung Ho уран бүтээлийн ажлуудаараа тогтмол завгүй байсан бол Sooyoung Солонгос, Японы хооронд байнга зорчиж, олон төсөл дээр ажиллаж байсан аж. Үүний улмаас тэдний харилцаа аажмаар холдсон гэж мэдээлсэн байна.
Хосуудын харилцаа 2012 онд олон нийтэд ил болж байсан бөгөөд түүнээс хойш бие биенээ үргэлж дэмждэг, үлгэр жишээ алдарт хосуудын нэгээр үнэлэгдсээр ирсэн юм. Sooyoung-ийн харьяалагддаг Saram Entertainment агентлаг салалтын мэдээллийг баталж, “Тэд салсан нь үнэн” хэмээн мэдэгджээ.

14 жилийн харилцаа өндөрлөсөн тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж, фенүүдийн дунд харамсал төрүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна