Холливудын бүх цаг үеийн хамгийн дур булаам, дэлхийн олон бүсгүйн краш, алдарт жүжигчин Брэд Питт энэ жил 63 насыг зооглож буй. Тоглосон кино бүрдээ амжилт дагуулж, А зэрэглэлийн уран бүтээлч болохоо дэлхий дахинд үлгэрлэсээр байгаа тэрээр тун удахгүй шинэ киногоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзах нь.
Брэд Питт найруулагч David Ayer-ийн бүтээсэн, зохиолч Cameron Alexander-ийн бичсэн, Америкийн адал явдалт, экшн кино Heart of the Beast-д гол дүр бүтээжээ. Мөн тус киноны продюсерээр ажилласан байна. 2026 оны 9-р сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй уг кино Аляскийн зэрлэг байгалийн гүнд аймшигт осол гарсны дараа тэтгэвэрт гарсан цэргийн нохойтойгоо хамт үлдсэн хуучин Тэнгисийн цэргийн тусгай хүчний (Navy SEAL) дайчин амьд үлдэхийн төлөө тэмцэн, соёл иргэншил рүү буцах замаа хайж буй үйл явдал өрнөх юм.

Киноны анхны зураг нь цацагдсан энэ үед тэрээр өөрөөсөө 29 насаар дүү, дурлалт бүсгүйтэйгээ спортын тэмцээн үзэж, амарч яваа нь олны анхааралд өртжээ. Брэд 2022 оны сүүлээр Инес де Рамон гэх үнэт эдлэлийн салбарт ажилладаг бизнесийн удирдах албан тушаал эрхэлдэг бүсгүйтэй нэр холбогдон, өдгөө олноос харилцаагаа нуухаа больж, нийтийн арга хэмжээнд хүртэл оролцдог болсон байна. Алдарт Брэд Питт хайр дурлалын одтой нэгэн гэгддэг. Анжелина Жоли, Женнифер Энистон гэхчлэн дэлхийн хамгийн халуухан, царайлаг бүсгүйчүүдтэй үерхэн, гэр бүл болж байсан нь бүх цаг үеийн дуулиантай, алдартай романсын тоонд зүй ёсоор тооцогддог. Тэгвэл түүний хайр дурлалын түүхийг товчхон хүргэе.

Брэд Питтийн романс
-
1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл Jill Schoelen-той сүй тавьж байсан ч гэрлээгүй. Мөн Juliette Lewis-тай хэдэн жил үерхсэн.

-
1994–1997: Гвинет Пэлтротой танилцаж, Холливудын хамгийн алдартай хосуудын нэг болов. Тэд мөн сүй тавьсан ч гэрлээгүй бөгөөд 1997 онд салсан байна.

- 1998–2005: Женнифер Энистон 1998 онд танилцаж, 2000 онд тансаг хурим хийж гэрлэсэн байдаг. Тухайн үед Холливудын "алтан хос" гэж нэрлэгддэг байсан тэд 2005 онд салсан юм.

- 2005–2016: Анжелина Жолитой Mr. & Mrs. Smith киноны үеэр дотносож, хамтдаа 6 хүүхэд өсгөсөн (3 нь өргөмөл, 3 нь төрсөн хүүхэд). Тэд 2014 онд гэрлэсэн ч 2016 онд Жоли салах өргөдөл өгсөн юм. Дараагийн хэдэн жил хүүхдийн асрамж, хөрөнгийн маргаантай холбоотой шүүхийн асуудлууд үргэлжилсээр байв.


- 2022 оноос одоо хүртэл: Инес де Рамонтой 2022 оны сүүлээс үерхэж эхэлсэн гэж мэдээлэгддэг. Инес нь Брэдээс 29 орчим насаар дүү. Тэд олон арга хэмжээнд хамт оролцож, харилцаагаа тогтвортой үргэлжлүүлж байгаа. Тэднийг 2024 оноос эхлэн одоог хүртэл хамт амьдарч байгаа тухай хэд хэдэн хэвлэл мэдээлсэн байдаг.
Сонирхуулахад Брэд Питт 63 настай ч Инес де Рамонтой харилцаагаа өмнөх үеийнхээсээ илүү тайван, хувийн орон зайгаа хүндэтгэдэг байдлаар авч явж байгаа гэж ойрын эх сурвалжууд ярьдаг байна. Түүний Анжелина Жолигийн дараа олон нийтэд хамгийн удаан хугацаанд тогтвортой үерхэж буй хүн нь Инес болж байна. Харин фенүүдийн дунд хамгийн алдартай нь Женнифер Энистонтой байсан үе, харин хамгийн их шуугиан тарьсан нь Анжелина Жолитой байсан үе гэж үздэг.



Сэтгэгдэл байхгүй байна