Д.Өлзий-Орших: Зохиосон дуугаараа нэрлэсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтээ нь биш. Б.Сарантуяагийн тоглолтын билет урилга надад огт ирээгүй!

Д.Өлзий-Орших: Зохиосон дуугаараа нэрлэсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтээ нь биш. Б.Сарантуяагийн тоглолтын билет урилга надад огт ирээгүй!

Гитарчин Д.Өлзий-Орших поп дива Б.Сарантуяагийн тоглолтод очоогүй шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.

Тэрээр цахим хуудастаа "Унтаж унтаж сэрсэн чинь: Чи муу яахаараа Сарантуяагын тоглолт руу очдогүйм!
Ариунаа та 2л тэнд алга! (Ариунаа яагаад тэнд очиогүйг мань яаж мэдхийн бэ)
Энээ тэрээ гээд баахан хүн мэссэж бичсэн байна.
Энүүгээрээ дамжуулаад нэг мөр хариу өгчийдөө. 
1-т надад ямар нэгэн урилга билет ирээгүй. Зохиосон дуугаараа нэрлэсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтээ нь биш.
Тэгээд ч миний энэ муу пейжийг дагадаг  улс намайг нэг моторын тос зарчих гээд яваад байдагийг мэдэж байгаа. 
Тэр үеэр нь “Талын салхи” болоод нөгөө муу тосныхоо сурталчилгааг тэнд хийж 2 хоног зогслоо.
Урлаг уран сайхнаа орхисон тул ямар нэг байдлаар би гэдэг хүн амьдралаа залгуулах ёстой л болвуу.

2-т очихгүй байх бас 1 шалтгаан байсан нь хэд хоногийн өмнө 1 хүн залгаад агуу Сарантуяа Нансалмаа 2-н нэвтрүүлгийг үзээ.  Өөрийгөө хэн гэдгээ мэдэж ав! гэж байна.
Үзэв. Манийгаа болгож тавьжээн. 
Түгжил л гэнэ.  Машин нь хуучирсан, эхнэр нь хөгширсөн, гуйлгачин түүлэгчин. Мөнгө хэрэгтэй бол надаас ав л гэнэ.
Яаж Түгжил болсноо огт ойлгосонгүй. 
Бодоод бодоод олсонгүй.
Бусад нь бол үнээн.
7 хоногтоо л 2-3 газар 5-с дээш саяар дуулдаг том одын дэргэд би чинь гуйлгачин байлгүй яахав. 
Уриагүй бас 1 шалтгаан нь тэр байх. Урилгын ганган зочдын дэргэд хувцас хунар муутай, хуучин машинтай би ялгараад гэцүүдэх байсан байх.

Тэгэхдээ амьдралдаа тэр том одоос мөнгө гуйж үзээгүй нь бас үнэн. 
Хичнээн “Бедный музыкант” ч гэлээ ойн нарс шиг олон сайхан ах дүү нар, найз нөхдийнхаа буянд ер нь хоосон хонож, явган яваагүй хөөн.
Харин том од маань миний тоглолтонд орохдоо 2013 онд нүүр будагны мөнгө гэж 700К авч байсан нь, 2023 онд миний сүүлчийн тоглолтонд мөнгө өгөхийм бол очно гээд ирээгүй бас нэг кэйс бол бий. 

Ойр тойрны хүмүүс маань бол мэдэж байгаа.
Урлаг, зохиогчын эрхийг дэмжие. Энэ чиглэлээр  бизнесийн түвшинд ажиллая гэсэн хэсэг нөхдөдөө өарийнхөө зохиосон аль гайгүй гэсэн 22 дууныхаа эрхийг шилжүүлээд өгцөн гэдгийг.
Тэгэхээр “Хайрын бурхан” тэргүүтэй тэдгээр дуунууд одоо тэр хүмүүсийн оюуны өмч.
Тэгэхээр өмчгүй болсон намайг урих шалтгаан байхгүй байсан байхөө.
Ер нь хүн хөгшрөх дэмий юм байна.
Уржнан бас 1 дуучин намайг тоглолтондоо уриад өөрийнхөө дууны гитарыг тоглоодхооч гэхээр нь яваад очтол найруулагч нь намайг тайз руу гаргаагүй. Тэр хооронд нөгөө дуучин маань харин манийгаа шоолох, доромжлох 2-н дундуур баахан юм ярьж хүмүүсийн амны зугаа инээд болгоод дууссан. 
Би танай энэ урлагаас чинь явцан байгаа шүү.
Багахан оролдоорой гэж гуйя.
Уур хүрээд эргээд ирвэл бас чадна. 
Өөрийнхөө хэмжээнд дуу зохиож, гитар дуугаргаж чаддаг хэвээрээ л байгаа. 
Тэгэхдээ хүсэл алга…" гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026