Дуа Липа, Каллум Тернер нарын хурим дэлхийн цуутай хуримын нэг болов

Дуа Липа, Каллум Тернер нарын хурим дэлхийн цуутай хуримын нэг болов

Dua Lipa, Callum Turner хоёрын хурим зүгээр нэг алдартнуудын хурим биш, харин хуримын загварын шинэ тренд, нууцлаг зохион байгуулалт, A-list зочид, хоёр өөр хуримын формат зэрэг олон зүйл нэг дор цугларсантай холбоотой дэлхий дахинд viral болоод байна. 

Хамгийн сонирхолтой нь Dua Lipa уламжлалт цагаан хуримын даашинз биш, харин Schiaparelli Haute Couture-ийн цагаан юбкатай костюм, цагаан өргөн хүрээтэй малгай, бээлий өмссөн бол Сицилийн баярын үеэр уламжлалт сүйт бүсгүйн дүрээс дахин татгалзаж, өдөн чимэглэлтэй нуруу ил гаргасан цагаан загварын даашинз өмссөн нь fashion media-гийн гол сэдэв болоод байгаа юм.

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хуримын баяраа үргэлжлүүлэн Италийн Сицили арал дээр хийж, Сицили арал утгаараа дэлхийн шоу бизнес, загварын ертөнцийн хамгийн алдартай эрхмүүдийн цугларалтын төв болжээ. 

Хосууд өнгөрсөн долоо хоногт Лондон дахь Old Marylebone Town Hall-д ойрын хүрээнийхний дунд даруухан ёслолоор албан ёсоор гэр бүл болсон. Харин энэ удаа тэд гэр бүл, найз нөхөд болон урлаг, загварын салбарын алдартнуудыг урин Сицилид олон өдрийн турш үргэлжлэх хуримын баяраа зохион байгуулж байна.

Баярын ёслол Баасан гарагт болсон угталтын оройн зоогоор эхэлжээ. Энэ үеэр Дуа Липа Bottega Veneta брэндийн бүтээлч захирал Louise Trotter-ийн тусгайлан урласан цагаан өнгийн Intrecciato даашинзаар гоёсон нь олны анхаарлыг хамгийн их татсан мөчүүдийн нэг байв.

Нуруу ил гаргасан, биеийн галбирыг тодотгосон энэхүү даашинзны доод хэсэг өдөн чимэглэлээр бүрхэгдсэн байсан бөгөөд тэрээр өдөн хүрээтэй гар цүнх, алмаазан үнэт эдлэл, давхарласан хүзүүний зүүлтээр look бүрдүүлжээ. Загварын шинжээчид энэ төрхийг орчин үеийн сүйт бүсгүйн хэв маягийг тодорхойлох хамгийн хүчтэй загварын сонголтуудын нэг гэж үнэлж байна.

Харин Каллум Тернер шаргал өнгийн хослол, цайвар кремэн цамц өмсөж, хар нарны шилээр төрхөө чимсэн нь Сицилийн далайн эргийн уур амьсгалтай төгс зохицжээ.

Хуримын баярт хөгжим, кино, загварын ертөнцийн олон алдартан хүрэлцэн ирсэн байна. Зочдын дунд Grammy шагналт дуучин Charli XCX болон түүний нөхөр, The 1975 хамтлагийн бөмбөрчин George Daniel, поп од Troye Sivan, жүжигчин Joe Alwyn, Италийн домогт дизайнер Donatella Versace, алдарт продюсер Mark Ronson болон жүжигчин Grace Gummer нар багтжээ.

Charli XCX болон Дуа Липа нар олон жил нөхөрлөж байгаа бөгөөд хамгийн сүүлд "Talk Talk" дууны ремикс дээр хамтран ажилласан бол Troye Sivan 2016 оноос хойш Дуагийн ойрын найз, уран бүтээлийн хамтрагчдын нэг байсаар ирсэн юм. Мөн Donatella Versace хүрэлцэн ирсэн нь онцгой анхаарал татжээ. Дуа Липа сүүлийн жилүүдэд Versace брэндийн нүүр царай болж, 2023 онд дизайнертай хамтран "La Vacanza" нэртэй тусгай коллекц хүртэл бүтээж байсан билээ. Харин Mark Ronson, Дуа Липа нарын хамтын ажиллагааны үр дүнд төрсөн "Dance the Night" дуу нь "Barbie" киноны хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болж, Grammy болон Golden Globe шагналд нэр дэвшиж байв.

Лондонд болсон хуримын үеэр Дуа Липа 1971 онд Bianca Jagger-ийн өмссөн домогт хуримын төрхөөс санаа авсан Schiaparelli брэндийн цагаан юбкатай хослол, өргөн хүрээтэй малгайгаар олныг гайхшруулсан бол Сицилийн баярт зориулсан Bottega Veneta даашинз нь түүний сүйт бүсгүйн загварын түүхийг үргэлжлүүлж буй мэт харагдаж байна.

Ийнхүү Дуа Липа, Каллум Тернер нарын хурим зөвхөн хоёр алдартны хайр дурлалын баяр төдий бус, харин хөгжим, кино, загварын салбарын нөлөө бүхий эрхмүүдийг нэг дор цуглуулсан 2026 оны хамгийн дуулиантай оддын арга хэмжээний нэг болоод байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026