Хөл бөмбөгийн ДАШТ 2026 түүхэн дэх хамгийн том дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тухайлбал анх удаа 48 баг оролцоно, тэмцээнийг United States, Canada, Mexico гээд гурван улс хамтран зохион байгуулна. Мөн тоглолтын тоо 64-өөс 104 болж нэмэгдэх юм. Учир нь финалд хүрсэн баг 8 тоглолт хийх шаардлагатай болно. Тэгвэл спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг хөл бөмбөгийн "ДАШТ-2026" онцлох зүйлсийг хүргэе.
-
16 хотод болно
Хойд Америкийн 16 хот тэмцээнийг хүлээн авна. Финал нь MetLife Stadium цэнгэлдэхэд болно.
-
Домогт Азтека дахин түүх бүтээнэ
Estadio Azteca нь 1970, 1986 оны финалуудыг зохион байгуулж байсан бөгөөд 2026 онд дахин ДАШТ хүлээн авах анхны цэнгэлдэх болно.
-
Илүү олон шинэ орон
48 багийн форматтай болсноор өмнө нь ДАШТ-д бараг оролцож байгаагүй эсвэл анх удаа шалгарсан улсуудын тоо нэмэгдсэн. Жишээлбэл:
- Uzbekistan
- Jordan зэрэг багууд дэлхийн тавцанд хүч үзэх боломжтой болсон.
-
Хамгийн өндөр шагналын сантай ДАШТ

2026 оны тэмцээний шагналын сан 2022 оноос бараг 50%-иар өсөх төлөвтэй байна.
-
FIFA-ийн хамгийн их орлого олох тэмцээн
ФИФА энэ тэмцээнээс ойролцоогоор 13 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж тооцоолж байна.
-
Netflix дээрх албан ёсны тоглоом
ФИФА анх удаа Netflix-тэй хамтран ДАШТ-2026-д зориулсан албан ёсны видео тоглоом гаргаж байгаа нь шинэ үеийн хөгжөөн дэмжигчдийг татах зорилготой.
-
Анхаарах тоглолтууд
Урьдчилсан шатны хамгийн сонирхолтой тоглолтуудад:
- England vs Croatia
- France vs Norway
- Spain vs Uruguay
- Brazil vs Morocco зэрэг тулаанууд багтаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна