Д.Сумьяабазар уянгалан "Hero"-дох учир юун

Д.Сумьяабазар уянгалан

Х.Нямбаатарын өмнөх хотын дарга Д.Сумъяабазар Аса дүү нь Алдарт эхийн одонт эхнэрээрээ гангарч гарснаас хойш өөрийгөө рекламдаад сүйд. Анзаарвал ахын хувиар дүүгийнхээ гэргийн одонгийн баяр дээр харагдаагүй. Одоогийн хамт амьдарч байгаа бүсгүйтэй нь Асашёорюү хөрөнгийн асуудлаар маргаснаас үүдэн хөндий байх болсон гэж жиг жуг яриа гарсан.

Ногоон автобусчдын мафийн толгойлогч дасгал хийж, багадаа кинонд тоглож байсан бичлэгээ цацан сошиалд сүжрээд байгаа нь нэг л төлөвлөгөөтэй юм шиг харагдаад байна даа. Одоо бид улстөрчдийн энэ мэт ам мэхэнд унахгүй. Энгийн сайхан гүндүүгүй гэм хоргүй төрхөнд нь хууртаж ханалаа, ханалаа. Улс төрд цөөнгүй хэдэн бөх сойсон ч овойж оцойдоггүй юмаа гэхэд ард түмнийг хохироогоогүй нь ер нь хэдсэн билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026