Улаанбаатарчуудад 90-ээд онд анхлан пицца гэгчийг амтлуулсан хоолны нэвтрүүлгийг утгаар нь хийж хотын соёлыг рестораны соёлд нэвтрүүлсэн Я.Энхээ Алтангадас хүртжээ. Угаасаа хүн нь даруухан чимээгүй болохоор гэргий нь Алдарт эх болоход ч өөрөө энгэрээ цоолохдоо ч олны нүднээс далд байлаа. Пицца гэгчтэй танилцуулсан анхдагч тэрбээр бяслагны соёлыг мөн түгээж “Монголын бяслаг урлаачдын холбоо”-г байгуулан жил бүр бяслагны баяр хийх болсон.

Их хотыг ходоодоор нь базагч хоол бол урлаг юмаа гэдгийг л үлгэрлэн таниулсан эрхэм тогооч мэргэжлийн болон салбарын нэр хүндээ өнөөдрийг хүртэл өөгүй авч яваа нь гайхалтай хэрэг шүү. Улаанбаатарт байдаг хэдэн авьяастай аатай амбицтай тогооч “убба” нарынхаа ачаар бид утаатай ч түгжрээтэй ч гоё ресторанд хооллочихвол сэтгэл өег явдаг байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна