Монголчуудын хамгийн танил япон бүсгүй Томоко сүүлийн үед сошиал ертөнц төдийгүй телевизийн шоу нэвтрүүлгүүдийн байнгын зочин болж, олны анхаарлыг татах болсон. Япон улсаас Монголд ирээд бараг 30 жилийг үдэж буй тэрээр анх бизнес эрхлэгчээр танигдаж байв. Томоко 2014 оноос зөгийн аж ахуй эрхэлж, "MIHACHI" компаниа байгуулснаар 2017 оноос Монголын цэвэр зөгийн балыг Япон руу экспортолж эхэлжээ.
Харин одоо бол Томоко зөвхөн бизнес эрхлэгч гэхээс илүүтэй контент бүтээгч, инфлюнсер алдрыг хүртээд буй. Монгол хэлээр ч ус цас ярьдгийг хэлэх үү Монгол, Японы соёлын ялгаа, өдөр тутмын амьдралын тухай хөгжилтэй контентуудаараа олон мянган дагагч цуглуулаад амжсан гэжуга.

Олны танил болохын хэрээр гадаад төрхөндөө ч илүү анхаарах болсон Томоко сүүлийн үед гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тухайгаа нээлттэй хуваалцаж, давхраа хүртэл оёулаад амжжээ. Бизнес, сошиал контент, телевизийн нэвтрүүлэг гээд олон салбарт хүч сорьж буй Томоко ийн хувьсал хийж, инстаграмын сайхан хүүхнүүдийг бут цохих нь.

Сэтгэгдэл байхгүй байна