Кендалл Женнер, Жейкоб Элорди нар харилцаагаа дэлхийн өнцөг булан бүрт үргэлжлүүлж байна!
30 настай загвар өмсөгч Кендалл Женнер болон 28 настай, Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин Жейкоб Элорди нар Хавайд хамт амарснаас хэдхэн долоо хоногийн дараа Токиод хамтдаа хооллож байгаа нь олны анхааралд өртжээ.
Токиогийн Udon Shin ресторан Инстаграм хуудсандаа Женнер, Элорди нарын романтик болзооны үеийн зургуудыг нийтэлсэн байна. Хоол идэж байхдаа тэд ресторан ажилтнуудтай хамт зургаа авахуулсан байна. Женнер, Элорди нар хар футболкоор ижилсэж хувцаслаж, Элорди толгойгоо Женнерийн мөрөн дээр налан, хамтдаа инээмсэглэн зургаа авахуулжээ.

Тавдугаар сарын сүүлээр Женнер, Элорди нарыг Калифорнийн Монтецито хотод найзуудтайгаа хамт амттан идэж, ундаа ууж байх үед нь мөн харсан байна. Тэдэнтэй хамт Justin Bieber болон түүний эхнэр Hailey Bieber нар байжээ. Үүнээс өмнө тэд Хавайн далайн эрэг дээр нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм.
Тэд одоогоор хайр дурлалын харилцаатай гэх таамаглалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сард Coachella хөгжмийн наадам дээр хамт байсан гэх мэдээлэл гарсан бөгөөд гуравдугаар сард болсон Vanity Fair Oscar Party арга хэмжээний үеэр ярилцаж буй нь олонд өртсөн байна.
Кендалл Женнер өмнө нь Bad Bunny болон Devin Booker нартай нэр холбогдож байв. Харин Жейкоб Элорди нь Olivia Jade, Kaia Gerber, Zendaya нартай нэр холбогдож байжээ.

Сэтгэгдэл байхгүй байна