Дуучин Dua Lipa болон Британийн жүжигчин Callum Turner нар албан ёсоор гэр бүл болжээ. Хосууд Лондон хотын алдарт Old Marylebone Town Hall бүртгэлийн ордонд дотно хүрээнийхэнтэйгээ даруухан иргэний ёслол хийж, хуримаа тэмдэглэсэн байна. Шинэхэн гэрлэсэн хос ёслолын дараа бүртгэлийн газрын байрнаас гарч буй агшныг харуулсан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэдний Лондон дахь хуримын ёслол 2026 оны тавдугаар сарын 31-нд болсон байна.

Дуа Липа алдарт дизайнер Даниел Роузберригийн урласан Schiaparelli загварын захиалгат зааны ясан өнгөтэй кутюр хослол өмсөж, өвөрмөц өргөн хүрээтэй малгай, цагаан бээлий, Christian Louboutin брэндийн өндөр өсгийтөөр гоёжээ. Харин Каллум Тернер Ferragamo брэндийн хар хөх өнгийн, давхар энгэртэй, төгс эсгүүртэй хослолоор гангарсан байна.
Англид хууль ёсны гэрлэлтийн тангаргаа өргөсний дараа хосууд Италийн Sicily аралд гурван өдрийн турш үргэлжлэх тансаг хуримын баяр хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд гэр бүлийнхэн, ойрын найз нөхөд болон олон алдартан оролцох төлөвтэй байна.

Сэтгэгдэл байхгүй байна