Сард 200 хослол хийдэг Алдарт эх Ninjee’s tailor-ийн Г.Нинжбадгар оёдолчдын хөдөлмөрийг хамгийн өндрөөр үнэлдэг

Сард 200 хослол хийдэг Алдарт эх Ninjee’s tailor-ийн Г.Нинжбадгар оёдолчдын хөдөлмөрийг хамгийн өндрөөр үнэлдэг

Бид жил бүрийн тавдугаар сард олон гайхалтай Алдарт эхчүүдтэй танилцдаг. Энэ жил олны анхаарлыг хамгийн их татсан бүсгүй бол Ninjee’s tailor-ийг үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар байлаа.

2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, 30-аад мастер оёдолчинтой, сард 200 гаруй хослол үйлдвэрлэж 120-иод сая төгрөгийн цалин тавьдаг Ninjee’s tailor их хотын гангачуудын хувцасны шүүгээнд заавал байдаг хувцаснуудын нэг болсон. Сэтгэлээ шингээн урладаг эзэнтэй бол хувцас бүхэн сайхан. Г.Нинжбадгар сүүлд гэхэд үнэмлэхүй од болоод байгаа жүжигчин Г.Барслхагватай монгол арьсыг худалдаанд гаргаж амжилттай брэнд үүсгээд байна. 

Барсаагийн нэр хүндтэй яв цав нийцсэн чанартай брэнд нь эрчүүдэд ихэд таалагдаж байгаа гэсэн. Удахгүй намар, өвлийн нэхий, арьсан эдлэлүүд, арьсан бээлий, түрийвч, тэлээ тэргүүтэй жижиг хэрэглэлүүд бүхий шинэ коллекц гаргахаар зэхэж буй гэсэн. Ингэхэд Алдарт эх, хөдөлмөрч хичээнгүй хатагтайн амьдрал тийм ч дардан шулуун байгаагүй юм билээ. Анхны нөхөр нь өөрөөс нь 9 ах, Монголдоо №1 гэгддэг хүүхдийн мэс заслын эмч байсан бол хоёр дахь амьдралаа өөрөөсөө 9 насаар дүү ОХУ-д цэргийн сургууль төгссөн залуутай эхлүүлж өнөөдөр Алдарт эхийн одон энгэртээ гялалзуулж зогсоо нь энэ. Хаа очиж Г.Нинжбадгар амьдралын деффектээ олноос нуудаггүй. Хэдий салсан ч гэсэн экс нөхрөө муулдаггүй, хэдий 2 дахь амьдралдаа хөл тавьсан ч гялалзаж, бүтээж яваа ийм ээжүүдээ хүчирхэг хүүхнүүд гэхээс яах билээ. Улам их амжилт хүсэж аз жаргал ерөөе!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026