Ким Сү Хён: Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа

Ким Сү Хён: Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа

Жүжигчин Ким Сү Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сае Ронтой насанд хүрээгүй байхаас нь үерхэж байсан гэсэн мэдээллээс үүссэн хэрэг өндөрлөх төлөвтэй боллоо. Сөүл хотын шүүхээс Ким Сү Хёныг санаатайгаар гүтгэж, маш олон удаа хуурамч мэдээлэл тараан, нэр хүндийг ноцтой гутаасан “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн блогчин Ким Се Ый-г баривчиллаа. Түүнийг “Хэргийн баримтыг устгах, оргон зайлах магадлалтай” гэж үзжээ.

Энэ явдлын дараа жүжигчин залуугийн харьяалагддаг "Gold Medalist” агентлаг албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Ким Сү Хён болон манай компаниас гаргасан гомдлын дагуу хийсэн мөрдлөгөөр Ким Се Ый-гийн гаргасан олон баримт, мэдээлэл худлаа болохыг Цагдаагийн газраас тогтоолоо. Хэвлэлийн бага хурал дээр түүний гаргаж ирсэн KakaoTalk дээрх захидал өөр хүнтэй харилцсан бичиг болж таарлаа. Харин талийгаач эмэгтэйн аудио бичлэг нь хиймэл оюун ашиглаж хийсэн хуурамч зүйл байжээ. Шүүх энэ бүх хэргийг ноцтой зүйл гэж үзсэн тул түүнийг баривчиллаа. Бид шүү, Цагдаагийн газарт баярласнаа илэрхийлж байна. Ким Сү Хён өнгөрсөн жилийн хэвлэлийн хурал дээр “Би надад итгээч гэж гуйхгүй. Би зөв гэдгээ баталж харуулна” гэж хэлж байсан. Сүүлийн нэг жилийг тэр буруугүй гэдгээ батлах гэж хичээж, зүтгэж өнгөрөөлөө. Үнэн яллаа. Түүнд үнэнч байсан бүх хүнд баярлалаа” гэж бичсэн байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026