Топ модель О.Уянга нөхрөө уурхайн эзнээр сольжээ

Топ модель О.Уянга нөхрөө уурхайн эзнээр сольжээ

Хэдийгээр гэрийн эзэгтэй болж, загвар өмсөгчийн хувьд нас дарсан ч гэсэн загварын тайзнаасаа хөндийрөлгүй, жил бүр runway алхаж, моделийн карьеараа орхиогүй яваа топ модель О.Уянга “Гоёл 2008” наадмаас энэхүү топ шагналын эзэн болж байв. Хаа очиж гэрлэлтийн тухайд топууд дундаа тун даруухан сонголт хийж, 2012 онд ихэр охидтой болж байсан тэрээр ихрүүдийнхээ ааваас салж, удаах амьдралдаа хөл тавьжээ.

Уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг шаггүй  хөрөнгөлөг хархүү топ модель гэргийгээ чухамдаа топ шиг амьдруулдаг гэх яриа хэдийнэ газар авчээ. Монголд ердөө хоёр, гуравхан байдаг Tesla брэндийн Cyber track гэх цахилгаан машин хөлөглөн хотын гудамжаар сүнгэнүүлдэгээс нь үзвэл хосууд үнэхээр л шинэ үеийн баячууд Шинэхэсэн хосууд харилцаагаа батлах мэт инстаграмдаа 2025 онд гэрлэлтээ батлуулсан зургаа хуваалцжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026