Хар бараан өнгөнөөс илүү цайвар өнгө моодонд орж буй энэ үед зуны хумсны өнгийг арьсны өнгөндөө тохируулж сонгох болжээ. Тэгвэл энэ зун хумсны ямар өнгө тренд болж байгааг сонирхуулъя. Зун бол адал явдал, эрх чөлөөний улирал. Желли шиг тунгалаг хумснаас эхлээд “Montecito” хэв маягийн зөөлөн өнгө хүртэл хүн бүрт тохирох олон сонголт энд байна.
Улаан-улаан улбар (Tomato Red)

Зуны “улаан лоолийн өнгөт” тренд дахин эргэх нь. Мэргэжлийн хумсны артист Жин Сун Чой энэ өнгийг “гал шиг халуун, улбар улаан тунгалаг өнгө” гэж тодорхойлсон. Энэ нь зуны эрч хүчийг хамгийн сайн илэрхийлдэг өнгө гэнэ. Илүү тод улаан, улбар өнгө эсвэл гүн улаан сонговол тохиромжтой.
Латте шаргал (Latte Beige)

Энгийн, минималист стильд дуртай хүмүүст төгс сонголт. Кофены латте шиг зөөлөн шаргал өнгө нь ямар ч хувцастай зохицдог. Дулаан эсвэл арай бараан шаргал хувилбарууд ч бий.
Такси шар (Yellow Taxi)

Шар өнгө бол зуны уур амьсгалыг санагдуулах хамгийн тод өнгө. Эрч хүчтэй, хөгжилтэй, загварлаг харагдуулдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэт гялгар биш, арай гүн шар сонговол илүү гоё тохирох нь.
Капри хөх (Capri Blue)

Италийн Капри арал, далайн тунгалаг усны өнгийг санагдуулам тод цэнхэр. Зун далай, амралттай хамгийн сайн зохицох өнгөний нэг.
Мөнгөлөг хром (Silver Chrome)

Мөнгөлөг гялалзсан өнгө зөвхөн өвөлд тохирно гэсэн ойлголт хуучирчээ. Зуны тод өнгөнүүдтэй хослуулбал маш орчин үеийн, загварлаг харагддаг байна.
“Montecito” маникюр

Бага зэрэг ягаавтар, зөөлөн цагаан болон нюд өнгөний хослол. Маш цэвэрхэн, дэгжин, байгалийн харагддаг маникюр. Энэ өнгийг old money ч гэж нэрлэдэг тул дэлхийн язгууртнууд сонгох нь элбэг байдаг.
Лилак желли (Lilac Jelly)

Солонгосын “желли” маягийн хумс одоо тренд болсон. Нимгэн, тунгалаг ягаан-лаванда өнгө нь зөөлөн, шинэлэг мэдрэмж төрүүлдэг.
Пистачио ногоон (Pistachio Green)

Хөнгөн, даруухан хэрнээ маш шинэлэг өнгө. Зуны аялал, амралтад хамгийн тохиромжтой өнгө.
Аква гялалзсан (Aqua Shimmer)

Цэнхэр ногоон хосолсон, гялалзсан эффекттэй энэ өнгө зуны хамгийн халуухан хэрнээ тренд өнгө байх нь гарцаагүй. “Муурын нүд” шиг гялтганасан харагддаг тул илүү зоригтой, өвөрмөц стильд тохирно.
Сэтгэгдэл байхгүй байна