Поп дива Б.Сарантуяа урлагт туулж өнгөрүүлсэн 40 жилийн ойгоо тэмдэглэн, “Хайрын бурхан” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буй.
Тэрээр 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас дуучны гараагаа эхэлжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд нийтдээ 600 гаруй дуу дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучнаар шалгарч байв. Эх орондоо 5, гадаадын 10 гаруй орны 20 хотод бие даасан тоглолт хийсэн байна.

Б.Сарантуяа поп дива гэдгээ баталж, тоглолтынхоо рекламанд топ бүсгүйчүүдийг тоглууллаа. Өмнө нь мөнхийн залуу тодотголтой топ Э.Одгэрэлээр жолооч хийлгэсэн бол энэ удаад топ Д.Пүрэвсүрэнгээр коверлоод амжжээ. Энэ цагийн сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн түүний тоглолт энэ оны супер шоу тоглолтын нэг болох биз ээ.

Сэтгэгдэл байхгүй байна