"Ханбүргэдэй" их дэлгүүрийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн гэргий С.Энхзул удирдан ажиллуулдаг. Олон нийтэд "Ханбүргэдэйн Энхзул" хэмээн олонд танигдсан тэрээр хурандаа Сандагсүрэнгийн охин бөгөөд төрсөн эгч С.Өлзийхутагтайгаа “Ханбүргэдэй” ХХК, “ТТЕМ” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. “Ханбүргэдэй” ХХК нь Баянгол дүүргийн IV хороо, Төмөр замд “Хан бүргэдэй” хэмээх 12 давхар их дэлгүүртэй, Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, XIII хороолол, Яармаг зэрэг цөөнгүй байшрилд салбар супермаркет ажиллуулдаг.
Тэгвэл тус дэлгүүр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ шошгыг нь сольж, иргэдэд зарж борлуулдаг байсныг тус дэлгүүрт ажиллаж байсан ажилтан шүгэл үлээжээ. Тодруулбал луувангийн салат, иштэй чихэр, хүүхдийн зориулалттай салфетка, гоо сайхны бүтээгдэхүүний дууссан хугацааг нь хусаж арилган, шинэ огноо нааж, зардаг байна. Энэ асуудлыг тус ажилтан өнгөрсөн оны 12-р сард мэдэж, дэлгүүрийнхээ шууд удирдлагад хэлсэн ч "Бүх салбар дэлгүүр ингэж зарж байгаа, байгууллагаа дэмжиж ажилла" гэж шахаж эхэлжээ. Түүний мэдээлснээр Хүүхдийн баярт зориулсан бэлгийн багц дотор хэдийнэ хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ хийчихсэн, худалдаалж байгаа аж.
Эх сурвалж: Tsahiur.mn
Сэтгэгдэл байхгүй байна