"Голомт"-ын Д.Баясгалангийн том хүү Б.Дөлгөөн буюу Magnolian шинэ цомог гаргана

Монголын орчин үеийн инди поп хөгжмөөр уран бүтээлээ хийдэг артист Б.Дөлгөөн буюу Magnolian ирэх зургаадугаар сард “SUPERMARKET DAYDREAMS” шинэ цомгоо гаргахаар зэхжээ. Тэрээр "Голомт"-ын Д.Баясгалангийн том хүү бөгөөд 11 дэх жилдээ уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй. Бизнесмэн ааваасаа тэс өөр мэргэжил эзэмшин, урлагийн ертөнц тэр дундаа инди поп хөгжмөөр дэлхийн томоохон фестивалиудад эх орноо төлөөлөн оролцож байв. Дуу хөгжим туурвихын сацуу кино урлагт хүчээ сорьж, "Од ба гэгээ" киноны гол дүрд тоглосон Б.Дөлгөөн 2018 онд "Fat Cat Jazz Club"-ийг хамтран байгуулсан байдаг. 

Сонирхуулахад Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Netflix түүний дууг худалдан авч байв. Тодруулбал, 2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт Magnolian-ы “The Bride & The Bachelor” гэх дуу сонгогдсон юм. Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд $3,000 төлж байжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026