Одоогоор парламентын 126 гишүүний хамгийн чимээ аниргүй, чуулганы хуралдаа идэвхтэй суудаг ч үг хэлдэггүй, царайгаа ч харуулдаггүй, хууль ч санаачилдаггүй гишүүнээр М.Сарнай гишүүн тодроод байна. Тэрээр "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтын 4-т бичигдэн, улс төрд төвөггүйхэн хөл тавьсан нь энэ. Түүний тухай товчлон танилцуулбал Нэгэн үе “Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш хэмээн дуулиан шуугиантай явсан, улс төрд хөл тавих гэж тал, талаар үзээд бараагүй бизнесмэн эрийн төрсөн ах Н.Мягмардашийн охин.

М.Сарнай нь “Мөнх Халдун” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мягмардашийн охин бөгөөд бизнес, улс төрийн хүрээнд нөлөө бүхий гэр бүлээс гаралтай. Түүний аав нь “Дархан нутаг” ТББ болон Ардчилсан намд удирдах алба хашиж байсан бөгөөд 2021 оны АН-ын дотоод маргааны үеэр Ц.Тувааныг дэмжиж байв.
М.Сарнай 2002 онд “Монгени” сургуулийг, 2016 онд ШУТИС-ийг хувцасны дизайнер мэргэжлээр, 2017 онд ХУИС-ийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Мөн онд дүүгийн хамт “Мөнх Эс Эс” ХХК-ийг байгуулж, 2023 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан. УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2024 онд компанийнхаа удирдлагыг охиндоо шилжүүлжээ.
Тэрээр олон хүүхдийн ээж бөгөөд 2023 онд “Алдарт эх” одон хүртэж, “Алдарт эх тэнгэр ээж холбоо” ТББ-ыг байгуулан ажиллуулсан. Нөхөр нь Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах бөгөөд 2023 онд нас баржээ.


Сэтгэгдэл байхгүй байна