Энэ 5-р сарын 22 буюу ердөө 2 хоногийн дараа Төв Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх ThunderZ-ийн тоглолт болон тоглолтоор үзүүлэх үзэл санаа, пиар нь хип хоп урлагт нэгэн шинэ хэмжүүр тогтоож байна. Тэрээр сүүлийн үед түүх, үндэсний өв уламжлал, ёс жаягаа дээдэлсэн бүтээл хийж буй нь бусад репперүүдээсээ онцгойрч, ялгарал үүсгэж буй.
Түүний энэ удаагийн тоглолтын бас нэг ялгарал онцгой содон dress code буюу үндэсний дээл хувцас. Тоглолтыг нь үзэх хүн бүрт үндэсний дээлээрээ гоёж ирэхийг уриалж буй ThunderZ өөрөө “Дөрвөн арвайт” брэндээр гангарах аж. Зах зээлд гарч ирсэн цагаасаа үндэсний винтаж хийц буюу наран хормой, гоёмсог нударга бүхий урт ханцуй зэргээрээ үндэсний хувцас загварт шинэ трэнд үүсгэсэн нь тус брэндийн онцлог. Тийм ч учраас урлаг соёлын амбицтай, эрэмбэ зэрэг дээгүүр одууд “Дөрвөн арвайт”-тай хамтран ажиллах болжээ.
Өмнө нь “Фантастик” продакшн “Тусгаар тогтнол” кинон дээрээ “Дөрвөн арвайт”-тай хамтран ажилласан бол энэ удаад ThunderZ-ийн тоглолтын хувцасны ивээн тэтгэгчээр тус брэнд ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна