Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай өндөр үнэтэй япон дусал тариулсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарал татаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, нэг бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй хүйн үүдэл эсийн дуслыг нийт 3 удаа хийлгэсэн бөгөөд төлбөрийг төсвийн мөнгөнөөс гаргасан байж болзошгүй талаар яригдаж эхэлжээ.
Тус үйлчилгээ нь үс ургалт дэмжих, хөгшрөлт удаашруулах зориулалттай гэх бөгөөд энэ талаар гоо сайхны эмнэлгийн нэрээ нууцалсан ажилтнууд мэдээлсэн байна. Иргэдийн зүгээс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын тансаг хэрэглээ ёс зүйтэй эсэх асуудлыг шүүмжилж эхэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна