"Алтан далдуу мод" шагналын хамгийн хүчтэй өрсөлдөгч "The man i love" кино арван минутын турш үзэгчдийг суудлаас нь босголоо

Өчигдөр буюу Лхагва гарагийн орой "Каннын кино наадам"-ын нээлт, танилцуулгууд үргэлжлэв. Энэ үеэр Ира Саксын найруулсан "The man I love” (Миний хайртай хүн ) киног үзэгчид 10 минутын турш суудлаасаа босож нижигнэсэн алга ташилтаар угтлаа. Каннын наадамд оролцож буй аливаа киног үзээд таван минутаас дээш босож алга таших нь маш өндрөөр үнэлж буй хэлбэр гэж үздэг. Кино шүүмжлэгчид ч мөн адил уг киног Каннын наадмын тэргүүн шагнал болох “Алтан далдуу мод” (palme d`Or)-г хүртэх хамгийн их магадлалтай киноны нэгээр нэрлэж байна.

Нээлтийн улаан хивсний ёслолд гол дүрийн жүжигчид болох Рами Малек, Том Старижж, Реббека Холл нараас гадна Холливудын супер од Деми Мур, дуучин Халси нар зочноор оролцжээ. Тус киноны үйл явдал 1980-аад оны сүүл үеийн “Нью-Йорк” хотод өрнөнө. Гол дүр болох Жимми Жорж буюу [Рам Малек] нь ХДХВ-ээр өвчилсөн ч амьдрах итгэл, бүтээж туурвих чин хүсэл эрмэлзлээ алдалгүй өөдрөгөөр даван туулж буй тухай өгүүлдэг.

Найруулагч Ира Сакс хэлэхдээ “ Энэхүү өвчинтэй нүүр тулсан ч уран бүтээлээрээ үүрд “амьд” үлдсэн найз нөхдийнхөө гэгээн дурсмгалд зориулж байна гэсэн юм. Кино шүүмжлэгчид тус киног Ира Саксын замналын хамгийн шилдэг кино гэж үзсэн бөгөөд гунигтай хэрнээ амьдралыг хайрлах мэдрэмжийг төрүүлэхүйц бүтээл гэж дүгнэжээ. Харин гол дүрийн жүжигчин Рами Малекын талаар “Энэ киноноос харахад түүний өмнө шуугиулсан Bohemian Rhapdody кино замналынх нь ердөө л эхлэл байжээ” гэцгээж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026